Доторхыг нь үзэх

“СИТИ SCIENCE” /2021 он Нэгдүгээр улирал №01/

0

 CИТИ Их сургууль эрдэм шинжилгээ, судалгааны шинэхэн сэтгүүлийн анхны дугаараараа та бүхэнтэй мэндчилж байна. Манай сургууль 1998 онд анх үүсгэн байгуулагдсан цагаасаа Сургалт – Эрдэм шинжилгээ – Үйлдвэрлэл хосолсон их сургууль болох зорилт тавьж ажилласан. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт их сургуулиуд судалгааны ажилд онцгой анхаарал хандуулж, урьд урьдаас илүү ач холбогдол өгөх болов. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил нь зөвхөн тухайн хувь судлаач, сургууль, байгууллага төдийгүй улс, нийгмийн хөгжилд ч хувь нэмрээ оруулсан үнэ цэнэтэй, нөр их ажил байдаг тул арга ч үгүй юм! Өнгөрсөн хугацаанд бид жил тутам багш, оюутнуудын судалгааны ажлыг багтаасан “Эрдэм судлалын бичиг” сэтгүүлийг эрхлэн гаргаж ирсэн бол 2021 оноос “Сити Science” эрдэм шинжилгээ, судалгааны цахим сэтгүүл болгон утга агуулга, зорилгын хувьд өргөжүүлэн анхны дугаарыг та бүхэнд хүргэж байгааг хүлээн авна уу. Энэхүү дугаарт “СИТИ” Их сургуулийн эрдэмтэн, судлаач, багш, оюутнуудаас гадна БНФУ-ын Страсбургийн Их сургууль, АНУ-ын НорфВестэрн Их сургууль, Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн эрдэмтэн, судлаачдын өгүүллүүд нийтлэгдсэнийг дурдахад таатай байна. Шинжлэх ухааны ололт, амжилт, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох эрдэмтэн, судлаач, багш, оюутнуудын чөлөөт индэр, академик эрх чөлөөний талбар “Сити Science” сэтгүүл цаашид таныг эх орныхоо төдийгүй дэлхийн олон орны эрдэмтэн, судлаачдын содон сонин санаа, бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухааны өвөрмөц ертөнцөөр аялуулах болно.

Мэдлэг бол Хүч чадал, Эрх чөлөө! Scientia est Potentia, Libertas!

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга байна

Be the first to review ““СИТИ SCIENCE” /2021 он Нэгдүгээр улирал №01/”

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн